ИСЛАМ ДАХЬ АЛЛАХ БА АЛЛАХАД ИТГЭХ ИТГЭЛ

ИСЛАМ ДАХЬ АЛЛАХ БА АЛЛАХАД ИТГЭХ ИТГЭЛ

Аллах Таала бол орчлон ертөнцийн Эзэн (Рабб) юм. Бүхий л магтаал, алдар суу, эрх мэдэл, сүр хүч зөвхөн Түүнд хамаарна. Тэнгэр ба газарт байгаа бүхэн Түүнд харьяалагдана. Манай Рабб маань туйлын хүч чадалтай, хязгааргүй мэргэн ухаантай билээ. Үхэл, амьдралыг бүтээгч, өмч хөрөнгө, эрх мэдлийг хайрлагч, хүссэнээ өргөмжлөн, хүссэнээ дорд оруулагч нь зөвхөн Тэр юм. Бүхнийг бүтээгч бөгөөд үргэлжлүүлэн бүтээсээр буй нь Аллах юм. Амьдруулдаг, тэжээдэг, тэтгэдэг, хамгаалдаг нь ч мөн Тэр юм. Амьдралын бүхий л салбар ба агшин бүрийг захирч, удирдаж, зохион байгуулдаг нь зөвхөн Аллах Таал билээ.

Аллахад итгэх итгэл бол Исламын нэр төрийг хүртэх хамгийн анхны нөхцөл юм. Аллахын оршихуйд, цор ганц нэгэн болохд, тэнцэх, төстэй, хамтрагч үгүй гэдэгт итгэх буюу таухидийг хүлээн зөвшөөрөх нь итгэл үнэмшлийн үндэс юм. Биднийг үгүй хоосноос бүтээж, тоо томшгүй нигүүлсэл хайрласан Рабб маань биднээс шаардаж буй хамгийн том эрх бол — Түүнд итгэх итгэл билээ.

Аллахад итгэх нь Түүний илгээсэн Элч (Пейгамбар) ба Илгээсэн Ном (Куръан)-ыг дагахыг, Түүний тогтоосон хил хязгаар ба хууль журмыг хүлээн зөвшөөрөхийг шаарддаг. Жинхэнэ итгэгч хүн Аллахад итгэхийг зөвхөн үгээр хязгаарлахгүй. Харин ч эсрэгээрээ, Аллахад итгэх гэдэг нь Куръан судрын аятууд болон Пейгамбарын хадисуудаар дамжин Раббийг таних, түүний дагуу амьдрахыг шаарддаг. Аллахад итгэх итгэл нь итгэгчийн амьдралд утга учир өгч, түүний сэтгэлгээ, шийдвэрт нөлөөлж, амьд ба амьгүй бүх зүйлтэй харилцах харилцаанд нь нөлөөлнө. Иймээс итгэгчийн хэлээр гардаг, зүрхэнд нь үндэслэсэн итгэл гэдэг нь дэлхий дээрх сайн сайхны баталгаа болдог.

Аллахад итгэдэг хүн бүхий л ажилдаа Раббийн тааллыг эрхэмлэнэ. Гэр бүл, хамаатан садан, хөрш, хамт ажиллагсдынхаа эрх ашгийг хамгаална. Өөрт ногдсон үүрэг хариуцлагыг итгэмж хэмээн үзэж биелүүлдэг.

Аллахад итгэгч хүн өчүүхэн сайн эсвэл муу үйл ч ялгаагүй үр дагавартайг мэддэг. Тэрээр ахирыг энэ дэлхийн түр зуурын юмст солихгүй, хариуцлагаа хүлээж чадахуйц амьдралыг эрхэмлэдэг.

Related posts

ИСЛАМ ДАХЬ ТЭНГЭРИЙН ЭЛЧҮҮДЭД (САХИУЛАГЧИД) ИТГЭХ ИТГЭЛ

Ислам дахь шүтлэг (ибадат)

Исламд номонд итгэх ба Кур’ан